Х.Амгаланбаатар: Шатахууныг ХУУЧИН ҮНЭЭР нь хэрэглэгчдэд хүргэхийг шаардаж байна

Х.Амгаланбаатар: Шатахууныг ХУУЧИН ҮНЭЭР нь хэрэглэгчдэд хүргэхийг шаардаж байна


8 жил

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос

 
шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Засгийн газраас онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой түвшинд байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Гэвч нэр бүхий зарим компани өнгөрсөн Баасан гарагаас эхлэн шатахууны үнийг 50-100 төгрөгөөр нэмэгдүүлээд байна.

Эдийн засаг хүнд байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр удаа дараа зохицуулалт хийсээр байтал үнийг нэмэгдүүлж иргэдийг бухимдуулж байгааг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос буруутгаж байгаагаа илэрхийллээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч X.Амгаланбаатар “Амралтын өдрүүдээр буюу Баасан гарагийн үдээс хойш Петровис, Шунхлай зэрэг компани өөрсдөө дур мэдэн шатахууны үнийг нэмсэн байна.

Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү дураараа үнэ нэмэгдүүлэх асуудлыг Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг.

Тиймээс шатахууны үнэ нэмэгдэх бодит нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдэж, сайтар судалж байж үнийг нэмэх арга хэмжээг авдаг.

Энэ байдлаас болж хэрэглэгчид хохирч байгаа учраас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг бодитойгоор барагдуул гэдэг шаардлагыг тавьж байна” гэлээ.

МҮЭХ-ноос хүргүүлж буй шаардлага

  • Шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах
  • Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/
  • Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх

Дээрх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад санал, шаардлага хүргүүлэхээр болсон бөгөөд ШӨХТГ-т тухайн асуудлаар хандахаа илэрхийллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ggg [127.0.0.xxx] 8 жил
ggg