Шатахууны үнийг өнөөдрийн дотор буулгах мэдэгдэл хүргүүлжээ

Шатахууны үнийг өнөөдрийн дотор буулгах мэдэгдэл хүргүүлжээ


8 жил

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг" ХХК, "Магнай трейд" ХХК, "Петростар" ХХК, "НИК" ХХК-д үнээ бууруулах тухай мэдэгдлийг өчигдөр хүргүүлжээ.

 

Нэр бүхий компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байна.

Иймд шатахууны үнийг нэмэгдүүлсэн үйлдлээ 2017 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн дотор таслан зогсоохыг мэдэгдсэн байна.

МЭДЭГДЭЛ: /Бүрэн эхээрээ/

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү