УИХ-ын Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин эхлүүлсэн “Туулын хурдны зам” төслийн ажлыг бүрмөсөн зогсоож, байгаль орчин, эдийн засгаа тууштай хамгаалахыг шаардаж Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өчигдөр /2026.04.21/ нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийсэн.
Уулзалтаар Туулын хурдны замын энэ оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж, төслийг үргэлжлүүлэхээр болсон юм.

0
0
0
0
0
0