НАЙЗ 2” шинэ олон ангит цуврал зураг авалтдаа гарахад бэлэн болжээ. Кино урлагт амжилттай болсон нэг ангит бүтээлийг цааш нь өргөжүүлж, олон ангит цуврал болгон хөгжүүлэх тохиолдол цөөнгүй байдаг. Дэлхийн хэмжээнд нэг ангит киноноос салбарлан цуврал болон гарсан тохиолдол цөөнгүй байдаг бөгөөд монголд анх удаа энэхүү жишиг давтагдах гэж байгаа нь 2012 онд гарч байсан найруулагч Л.Энхбаяр, Б.Болдбаатар нарын хамтын бүтээл “Найз” нэг ангит уран сайхны киноны үргэлжлэл болох “Найз 2” төсөл 10 ангит цуврал хэлбэрээр бүтээгдэж эхэлсэн ажээ.
2012 онд үзэгчдийн хүртээл болоод байсан “Найз” УСК нь нөхөрлөлийн үнэ цэн, залуу насны дурсамжийг өгүүлдэг харин энэ удаа уг бүтээлийн үргэлжлэл болох “Найз 2” төсөл албан ёсоор хэрэгжиж, 10 ангит цуврал хэлбэрээр үзэгчдэд хүрэхээр болсон бөгөөд зураг авалтдаа гарахад бэлэн болоод байгаа юм. Энэхүү шинэ цуврал нь өмнөх ангийн уур амьсгалыг хадгалаад зогсохгүй илүү өргөн хүрээтэй, гүнзгий өгүүлэмж, шинэлэг дүрүүдээр баяжин бүтээгдэх аж.
Олон жил өнгөрсөн ч тэдний нөхөрлөл хэрхэн үргэлжилж, амьдралын сорилтыг хамтдаа даван туулж нөхөрлөлөө авч үлдэж байгааг харуулахыг зорьж байгаагаараа онцлогтой аж. “Найз 2” цуврал нь тун удахгүй зураг авалтаа эхлүүлж, нээлтээ хийх товоо зарлах төлөвтэй байна.
0
0
0
0
0
0