УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж АН-ын бүлгээс тавьж буй шаардлага зэргийг хэлэлцэж, Удирдах зөвлөлөөрөө эцэслэхээр болсон билээ. Тэгвэл Удирдах зөвлөлийг маргааш хуралдуулахаар болсон ч цаг нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.
Удирдах зөвлөлийн хурлаар дээр дурдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэн, УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх юм. Дашрамд, АН-ын бүлгийн шаардлагатай холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал бүлгийн хурал дээр "Би цаашид "УИХ-ын дарга хийхгүй, ирцгүй чуулган удирдаж чадахгүй" гэдэг байр сууриа ч илэрхийлсэн.
0
0
0
0
0
0