Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
- “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Худалдан авах ажиллагааг зохион байгуулах жагсаалт”/
- “Аюулгүй байдал-хамтын оролцоо” хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын явцын талаар
- “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам/
- “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*
- Бусад асуудал
0
0
0
0
0
0