С.Бямбацогт: Битүүний өдрийг амралтын өдөр болгохоор шийдвэрлэлээ


2 цаг

Энэ жилийн Цагаан сарын битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт таарч буй. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт битүүний өдрийг амралтын өдөр болгох шийдвэр гаргалаа хэмээн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Тэрээр "Ажил хийж байгаа хүмүүсдээ Цагаан сарын баяртаа бэлтгэх боломж олгох үүднээс битүүний өдрийг амралтын өдөр болгох шийдвэр гаргалаа. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 17-ны  мягмар гарагт бүх нийтээр амарч, ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ний өдөрт шилжүүлэх санал асуулгыг E-Mongolia аппликэйшнээр нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өчигдрийг дуустал авсан юм. Битүүнд гэрээ цэвэрлэх, идээ шүүсээ бэлтгэхээс эхлээд ажил их байдаг. Тиймээс энэ өдрийг амралтын өдөр болгох нь зүйтэй. Битүүн, арванхоёрдугаар сарын 31, долоодугаар сарын 10 ажлын өдөр байдаг. УИХ эдгээр өдрийг амралтын өдөр болгох хууль батлах гэж байгаа" гэв. 

Харин Засгийн газраас битүүнд амарч, хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагт шилжүүлэн ажиллах эсэх талаарх санал асуулгыг EMongolia системээр авч байна. Уг санал асуулга нэгдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны 23:59 цагт хаагдахаар байсан ч сунгаж, 25-ны 23:59 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү