Энэ онд ХДХВ, ДОХ-ын халдварын 38 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд 12 иргэн хяналтаас алдагдсан талаар "Иигл" телевиз хөндсөн. Тэгвэл үүсээд буй цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар өглөө.
Тэрбээр "Эдгээр иргэдийг илрүүлэх нь чухал. Ганц Эрүүл мэндийн яам хүчрэхгүй учраас ХЗДХЯ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж дээрх иргэдийг илрүүлнэ. Гэхдээ өвчтэй хүний мэдээллийг нууцлах нь чухал" гэлээ.
0
0
0
0
0
0