УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2025 оны төсвийн орлого тасарсан, ААН-ын нуруун дээр ачаа болж буй татварын дарамт, эдийн засгийн бодлогын асуудлаар хуралдаж мэдээлэл хийж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ, 75 мянган ААН өртэй, тэдний дансыг эхнээс нь хааж эхэлж байна. Монгол банкнаас валютын нөөцийг зургаан тэрбум долларт хүрлээ гэж мэдэгдсэн ч үнэндээ урсгал тэнцэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрбум гаран долларын алдагдалтай байна.
Төсөв тасарч, бодит байдал дээр валютын нөөц буурч, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын сангууд нь хоосорч, татварын дарамт хэрээс хэтэрсэн. Ийм нөхцөлд 40 сайдтай Засгийн газар ажиллах нь.
Ардчилсан нам Засгийн газартай хамтраад 126 хяналтын менежрээс найман сайд 20 менежрийг л томилсон. Албан тушаалын төлөө АН Засгийн газартай хамтраагүй нь энэ тооноос харагдана.
Дэд сайдуудын томилгоог эргэн харахгүй бол Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлнэ гэв.
0
0
0
0
0
0