Сэтгүүлчид Шадар сайд Т.Доржхандаас Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж буй иргэдийн эсэргүүцэлд ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсын эрх ашиг хаана байна тэнд ХҮН нам байна. Эдийн засгийн том бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг нөхөдтэй бид хүчтэй үзэлцэнэ. Засагт орчихоороо хулгайч болчихдог зүйл байхгүй.
Би Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг худал хэлж, хулгай хийдэг гэж бодохгүй байна. Т.Доржханд, Л.Гантөмөр ч адилхан. Бидэнд ашиг сонирхлоор нэгдсэн зүйл байхгүй. Тэр хүн өөрөө тайлбараа хийх байх. Орлогоо нотолдог жишиг олон улсад байдаг. Үүнийг шаардах нь зөв. Би үүнийг буруу гээгүй. Гэвч цаана нь улс орны эрх ашгийг хангасан чухал үйл явдал болгонтой давхцаад процесс болж байна" гэдэг хариулт өглөө.