АН-ын ЕНБ-ийн даргын зөвлөхөөр А.Адъяасүрэнг томилжээ


3 цаг

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг томилсон байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн сарын эхээр хуралдаад Ерөнхий нарийн бичгийн даргаараа Ж.Ганибалыг баталсан. Харин Ж.Ганибал зөвлөхөөрөө А.Адъяасүрэнг томилжээ.

А.Адъяасүрэн нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийг түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн байна. 2018 оноос Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн; 2018-2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх; 2020-2024 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү