Ж.Чинбүрэн: Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2,3 компаниас эм ав гэж шийдвэр гаргаад байгаа юм


5 цаг

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Т.Мөнхсайхан сайд аа, таныг эмийн компаниудтай биш өөрийн хамаарал бүхий байгууллагуудтайгаа л уулз гэсэн. Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2,3 компаниас эм ав гэж шийдвэр гаргаад байгаа юм" гэв. Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Би БНСУ-д хувийн үйлдвэрүүдтэй уулзаж, гэрээ контракт хийгээгүй. Ямар нэгэн хуулийн зөрчил үүсгээгүй" гэж хариулав.

Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Битгий олон юм яриад байгаарай. Олон улсын тендер зарлаж, ямар үнээр ямар эм худалдаж авах ажлыг агентлаг хийх ёстой" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү