ЭЗБХ: Евразийн эдийн засгийн түр хэлэлцээрийг зөвшилцөхийг ДЭМЖЛЭЭ


7 цаг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар яг одоо Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.  Гурван жилийн хугацаатай байгуулах энэхүү түр хэлэлцээрт тусгаснаар Монгол Улс Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан гэсэн таван улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолно. Зөрөөд дээрх таван улс Монгол Улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох юм. 

Түр хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Зах зэлээ тэлж, уул уурхайн бүс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байж  зах зээлээ тэлнэ гээд Японыг янз бүрээр яриад байна. Японтой асуудалтай байгаа дээр хариулт өгсөнгүй. Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн нөхцлийг сайжруулах талаас ажилладаггүй юм уу. Ямар дүгнэлт гарав. Худалдааны тэнцэл яаж сайжрах боломжтой вэ. Байгуулсан юмаа янзлах ёстой. Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулсан жижиг улс орнууд байгаа. Тэдний туршлага дээр ямар анализ хийв. Евразийн өндөг 90 сая гээд яриад байна, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмээд 30 сая ширхэгийн дутагдалтай гэсэн мэдээлэл авсан. Манайх мах нийлүүлнэ гэж яриад байгаа. Хорио цээрээс гадна тээвэр ложистикийн боломж нь хомс байна. 150 мянган тонн мах бол маш их. Ноолурын салбарынхан энэ зах зээлийг сонирхохгүй байна. Итали руу утас гаргаж байа, хивс гаргахад Турктэй өрсөлдөхөд хүнд гээд ярьж байна. Зах зээл болгон дээр гаргасан тодорхой судалгаанууд байна уу. Тэгж байж бодитой шийдвэр гаргах гээд байгаа. ОХУ хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэг. Манай худалдаачдын  барааны бүтцэд өөрчлөлт оруулж мэдэхээр байна. Судалгаа хийсэн үү. Төлбөр тооцоог яаж хийх вэ?

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Гадаад харилцаагаа эдийн засагжуулмаар юм билээ. Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдыг жилд нь татдаг байх хэрэгтэй. Осакогийн консул гэдэг нөхөр юу хийж байдаг юм. Тоглоом биш шүү дээ. Японд байгаа Элчин сайд ажил хийдэггүй, Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл рүү бид нэвтэрч чаддаггүй. Нэг бол Монголын барааг зардаг эс бол татан буулга гэдэг шаардлага тавина. Европын холбоон дээр ч адилхан.

Европын холбоотой дипломат харилцаа хийгээд байдаг. Хэдэн дарга очихоор үйлчлэхээс өөр ажил байдаггүй. Тэр нөхдүүдийг буцаах хэрэгтэй.

Эс бол Монголын барааг тэр зах зээл рүү оруулах ажлыг хий гэдэг үүрэг өгөх хэрэгтэй. Би бол ОХУ -д суугаа Элчин сайдад ийм үүрэг өгнө. Гэрээ хийсэн, ийм хэмжээний барааг энэ зах зээлд зарах ажлыг та хийнэ. Зарж чадахгүй бол ажлаа өг гэдэг асуудал ярина. Гадаад харилцаагаа эдийн засагжуулаад, эдийн засгийн өгөөжтэйд нь хүнээ суулгаад, эдийн засгийн өгөөжгүй,  харилцаанд орохгүй байгаа тэр хэсгийг татаж Монголд авч ирэх шаардлагатай.

Ирэх оны төсөв ярих үед гадаад харилцааны зардлыг 20-30 хувиар бууруулах шаардлага байгаа. Энэ асуудал бүх түвшинд яригдах байх.

Манайхан судалж судалж бидний чадах бараа энэ юм гээд 350 барааны жаргсаалт гаргасан юм билээ. Бидний чадах бараан дээр нөгөө айл мөн чадах бараагаа эрэмбэлж байгаа. Жишээлбэл, Беларусь улс сүү зарах, Казахстан улс тамхи, ОХУ түлш, тослох материал, зарахыг хүсэж байгаа. Аль аль нь танай зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлье гэдэг хэлэлцээр.

Японы тухайд нэгдүгээрт, Монгол Улс дотроо Япон руу экспорт хийж байгаа компаниудыг тусад нь бойжуулах тэр системийг угсрахгүйгээр Японы зах зээл дээр өрсөлдөх хэцүү. Хоёрдугаарт тэр гэрээ хэлэлцээр рү дахиж нэвтрэх шаардлага байна. Гарал үүсэл гэдэг зүйл дээрээ тодорхой хөнгөлөлт авч байж, Японы зах зээл рүү  гадны хөрөнгө оруулагчийн туслалцаатайгаар, гадны үйлдвэрийн оролцоотойгоор Японы зах зээл рүү гарна. Японы талд энэ асуудлыг ил цагаан хэлж байгаа. Гол нь гадна талдаа улсынхаа төлөө энэ нөхдүүд ажилламаар байна.

Дипломат нэртэй зүгээр суугаад байдаг. Евразитай хийж байгаа хэлэлцээрийн ар дээр энэ таван улсад суугаа Элчин сайдын яамныхан Моноглын барааг сурталчлах ажил руу шууд орох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Монголоос экспортлох бүтээгдэхүүн таван улсын стандарт шаардлагыг хангаж чадах уу. Япон улс руу манай тал бүтээгдэхүүнээ экспортлох гээд дээж явуулдаг ч стандартын шаардлага хангадаггүйгээс чаддаггүй?

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од

-Үндэсний танхим нь засгийг төлөөлөөд экспортын барааны бүх гарал үүслийн гэрчилгээ, экпертиз олгож байгаа.  Нийт 280 бараа таваар нь стандартын шаардлага бүрэн хангаж байгаа. Одоо экспортолж байгаа бараа нь 375 жагссаалтад багтаж орсон.  

Танхимаас Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрт бэлдэхэд Оросын гаальтай проткол байгуулсан, нэгдсэн системд нь орох, стандартыг ханган

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү