ГХЯ: Б.Оргил-Эрдэнийн мэдээллийг Тайланд дахь ЭСЯ-аар дамжуулан Малайзын цагдаа, эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсэн


1 өдөр

"Ice top" хамтлагийн гишүүн "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнэ энэ сарын 6-ны өдрөөс хойш Малайз улсад сураггүй алга болоод байгаа талаар түүний дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдэгдээд байгаа юм. 

Б.Од-Эрдэнэ нь Малайз улсад ахыгаа хайхаар очоод байгаа ба өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Хүний наймаа бололтой. Яаралтай Малайз хэл мэддэг хүн над руу залгаад өгөөч! Please Би цагдаа дээр нь байна" хэмээн пост хийжээ.

Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Дөрөвдүгээр сарын 14-нд дүү нь ГХЯ-нд хүсэлт гаргасан. Түүнийх нь дагуу Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан Малайзын цагдаа, эмнэлгийн байгууллагуудад мэдээллийг нь хүргүүлсэн" гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү