ХХОАТ-ын 10 хувийг 1 хувийг болгох иргэний санаачилга, 100.000 иргэний саналыг дэмжиж, хуулийн төсөл санаачлах асуудлаар Ж.Баярмаа нарын УИХ-ын гишүүд мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Зарим татвар 400 хүртэлх хувиар нэмэгдсэн байна. Гэтэл төсвийн зардал жил ирэх тусам 30 хувиар нэмэгдсээр байна. Тиймээс иргэдийн нуруун дээр бууж буй татварыг хөнгөлж, Засгийн газар зардлаа танах хэрэгтэй байна. Татвар буурч байж иргэдийн гар дээр ирж буй бодит орлого нэмэгдэнэ.
Иргэд өөрсдөдөө үлдээсэн мөнгөөрөө хувьцаа худалдаж авах, хөрөнгө оруулах хэлбрээр хөрөнгийн зах зээл өсөх боломжтой" гэлээ.