Д.Амарбаясгалан: Ирцээ бүртгүүлчихээд өөр ажил хөөцөлдөөд явдаг УИХ-ын гишүүдийг нэрсийн жагсаалтаас хасдаг болно


2 өдөр

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх асуудлыг тодорхой цаг хугацаанд багтааж хэлэлцдэг болсон тул УИХ-ын гишүүдийн ирц, идэвх оролцоог бүрэн дүүрэн хангах зарчмыг хатуу баримтлах болсноо УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар мэдэгдлээ.

Тэрбээр анхны 126 гишүүнтэй парламентын ирцийн мэдээллийг өдөр бүр нээлттэй мэдээлдэг болгосон төдийгүй цаашид сонгуульт ажилдаа чин сэтгэлээсээ, хариуцлагатай ханддаг хэвшлийг УИХ-д тогтоохын тулд чуулганы хуралдаантай өдрүүдэд өөр арга хэмжээ төлөвлөхгүй байх, улмаар чуулганы танхимд таван минут байгаагүй тохиолдолд тухайн гишүүнийг бүртгэлийн жагсаалтаас шууд хасдаг байхаа анхааруулж, энэ нь иргэдийн хүлээлт, шударга ёсонд нийцнэ гэлээ. Тиймээс чуулганы хуралдааны үеэр өөр ажил хөөцөлдөөд гүйдэг гишүүд сахилга батад захирагдах хэрэгтэй болох нь. Мөн хэлэлцэх асуудлыг тодорхой цагт багтаан хэлэлцэхээр болжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү