Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн хөдөлмөр халамжийн газрыг татан буулгах шийдвэрийг гаргажээ.
Уг байгууллага нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халам, хамгааллын үйл ажиллагааг улс, нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллага иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд төрийн өмнөөс хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлтэй.