УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорыг улираан томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай" зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлсэн. Зөвшилцөх саналын танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулав.
УЕП-ыг улираан томилуулах Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь намын бүлгүүд болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн юм.
Гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссанаар санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.5 хувь нь Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томилохыг дэмжлээ.