ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2025 нээлтийн тоглолт эхлэхэд тав хоног үлдлээ.
Дэлхийн номер-1 алиалагч Дэвид Ларибле тэргүүтэй 15 орны олон улсын нэр хүндтэй циркийн жүжигчид болон сургуультай амьтад циркийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзүүлж Монголын үзэгчид, гэр бүл, хүүхэд багачуудад мартагдашгүй дурсамж үлдээхээр хүрэлцэн ирж байна.
Энэ удаагийн тоглолтонд циркийн хаан үзүүлбэр, агаарын нисэлт, эмэгтэйчүүдийн шидэх банзнаас үсрэгчид, мото шоу, 9 метр өндөр дугуйн дээрх үзүүлбэр, агаарын цагариг, өхөөрдөм хөөрхөн сургуультай нохойнууд зэрэг олон улсын тэмцээний шагналтнууд оролцон тоглоно.
Тоглолт 2025 оны 4 сарын 12-оос 5 сарын 11-ны өдрүүдэд STEPPE ARENA ордонд зохион байгуулагдана.
Тасалбар худалдаж авах линк: https://ticket.mn/event/2504
Лавлах утас: 9898-5959