"Өнөөдрөөс эхлэн Л.Гантөмөрийг АН-ын гишүүд, дэмжигчид дарга гэж үзэхгүй"

"Өнөөдрөөс эхлэн Л.Гантөмөрийг АН-ын гишүүд, дэмжигчид дарга гэж үзэхгүй"


1 долоо хоног

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо хэмээх байгууллагыг төлөөлж, тэргүүн Т.Хасбаатар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр намын дарга, Шадар сайд Л.Гантөмөрийг гишүүнчлэлээс хасахыг шаардав.

Тодруулбал, Т.Хасбаатар "Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн зарим заалтад үндэслэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг намын гишүүнээс хөөсүгэй гэж мэдэгдэл гаргалаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг намын шат шатны байгууллага, гишүүдэд үүрэг болгож байна.

Өдгөө Л.Гантөмөр Шадар сайд гэж том албан тушаалд очсон. Тэгээд АН-ыг МАН-ын халаасны нам болгочихсон. Ерөөсөө манай намын тамга Л.Оюун-Эрдэнийн сейфэнд хадгалаастай байдаг болсон" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү