"Багш" гишүүний балаг тодров

"Багш" гишүүний балаг тодров


2 долоо хоног

Жагсаалтаар Төрийн ордонд заларсан УИХ-ын гишүүн Ц,Мөнхтуяатай холбоотой асуудал газар аваад байна. Хоёр жил зургаан сар гаруйн өмнө 6-17 насны бүтэн өнчин дөрвөн хүүхэд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хүнд байдалд амьдарч буй тухай мэдээлэл олон нийтийн анхааралд орж байв.

Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "багш" тодотголтойгоор өөрийнхөө "Багшийн хайр" ТББ-ын дансанд олон нийтээс хандив цуглуулж, хүүхдүүдийг байранд оруулсан. Өдгөө байрны хандивын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эзэмшигчийг нь хүүхдүүдээс өөр хүний нэр дээр бүртгүүлж барьцаанд тавьсан байж болзошгүй зэрэг асуудлууд хөндөгдөөд байна. Хэвлэлд өгсөн тодруулгадаа, "Иргэдийн хандив цөөхөн. Ихэнх нь багш нарын хандив тул багш нараас санал авч байгаад хүүхдүүдийг байрнаас хөөнө" гэхчлэн ярьсан юм.

Мөн бараг л “Аятайхан амьдарч чадахгүй бол зайлаарай” гэх агуулгатай үгсийг хэлсэн. Төрийн түшээ, сурган хүмүүжүүлэгч хүний ёс зүй харагдсангүй. Түүний ийн ёс зүйгүй аашилсанд нь ч олон нийт бүр их дургүйцлээ.

Ц.Мөнхтуяа “багш” гэх тодотголтойгоор АН-ын жагсаалтад багтаж, дардан замаар УИХ-ын гишүүн болсон. Гэвч тэрбээр гишүүн болсноосоо хойш нэг ч хуулийн төсөл өргөн барьсангүй. Багш нарынхаа төлөө ч олигтой дуугарч чадсангүй.

Өдгөө харин бодит дүр төрхөө л олонд илчилж байх шиг. Хөөрхий хэдэн хүүхдүүдийг хөөгөөд гаргана гэж байгаагаас нь харахад зөв хандлага, үлгэр жишээ ёс зүйтэй хүн лав биш шиг. Багш нарынхаа болоод өөрт нь итгэсэн түмэн олныхоо итгэлийг жинтэйхэн унагалаа даа, “багш” гишүүн маань, яалтай...

Эх сурвалж: www.sanuulga.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү