Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр ХҮН намын дарга Э.Золзаяаг томилно

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр ХҮН намын дарга Э.Золзаяаг томилно


2 долоо хоног

Хамтарсан Засгийн газарт нэгдсэн АН, ХҮН, МАН намууд нийслэлийн түвшинд шинэхэн хамтралыг эхлүүлэхээр яригдаж эхэлжээ. Тодруулбал, бүтээмжийн менежер буюу орлогчийн статустай албан тушаалтанг томилж эхэлсэн бөгөөд нийтдээ 5 орлогчтой болж байгаа аж.

Одоогийн байдлаар АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч асан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарыг менежерийн статустай томилсон байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг томилохоор яригдаж байгаа аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү