УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Баялгийн санг арвижуулах, тус сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ.
Өчигдөр (2025.02.05) болсон Засгийн газрын хуралдаанаас энэ шийдвэр гарчээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намыг үүсгэн байгуулагч тэрээр Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордыг ашиглан үйлдвэрлэл явуулж буй “Ачит ихт” компанийн 34 хувийг төрд хуулийн дагуу шилжүүлэн авах ажлыг хариуцна. Тэрээр энэ талаар “Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчрах үүрэг хүлээв” хэмээн Х сүлжээнд бичжээ.