Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ


3 цаг

Өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал түүнийг нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авч хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл даргагүй байсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан Сэрээжавын Энхболдыг томилжээ. Тэрбээр 2024 оны 12-р сарын 27-ны өдөр томилогдон ажлаа хүлээн авчээ.

 “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү