Юн Сук Ёлыг баривчлахыг цагдаагийн байгууллагаас хүсчээ

Юн Сук Ёлыг баривчлахыг цагдаагийн байгууллагаас хүсчээ


2 өдөр

Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газраас (CIO) цагдаагийн байгууллагад бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сук Ёлыг цагдан хорих тогтоолыг цаашид гүйцэлдүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн байна. Авлигатай тэмцэх газрын өндөр албан тушаалтан Ням гаригт /2024.01.05/ уг хүсэлтийг дурдсан захидлыг илгээсэн гэж талууд мэдэгдэв.

Энэ талаар Сөүлийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ "CIO-аас бидэнд хамтран ажиллах хүсэлт тавьсан албан ёсны захидал ирсэн. Манай байгууллага хүсэлтийн дагуу хууль эрх зүйн боломжит нөхцөлүүдийн талаар хэлэлцэж байна" гэв.

CIO-ны мөрдөн байцаагчид өнгөрсөн Баасан гаригт ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах ажиллагаа явуулсан боловч ерөнхийлөгчийн хамгаалалтын алба (PSS)  болон дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тус алба арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тогтоосон дайны онц байдлын хүрээнд Юныг хуулийн дагуу мөрдөн байцаах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм.  Үндсэн хуулийн цэцийн шүүхээс гаргасан баривчлах захирамжийн эцсийн хугацаа Даваа гаригт байсан тул одоо "CIO" цагдаагийн байгууллагат хандаж, Юныг байгаа газарт нь цагдан хориг аргыг ашиглах бололтой.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад илгээсэн захидалд Баасан гаригт болсон баривчлах ажиллагааны үеэр тус байгууллага ажил үүргээ хариуцлагатай гүйцэлдүүлж чадаагүй талаарх гомдлыг хавсаргасан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү