О.Алтангэрэл: П.Цагааныг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байгаа

О.Алтангэрэл: П.Цагааныг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байгаа


2 өдөр

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр ЕТГ-ын дарга асан П.Цагаантай холбоотой асуудлаар "Түүнийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Интерполын шугамаар олон улсад зарласантай холбогдуулж гадаадад зорчиж байна гэх мэдээлэл Монгол Улсад ирсэн.

Одоогоор хорьж, саатуулаагүй байна. Интерполоор зарласан тохиолдолд хоёр төрлийн шийдвэр гардаг. Баривчлах тохиолдолд заавал шүүхийн шийдвэр гардаг. Тиймээс Монголд авчрах, баривчлах асуудал прокурор, шүүхийн шатанд шийдэгдэнэ гэсэн үг.

П.Цагаан нь Сингапурт байгаа талаарх мэдээлэл бидэнд ирсэн. Түүнийг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байгаа" гэсэн юм

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү