Дэлхийн шилдэг нийтийн тээвэртэй хотуудын эрэмбэд Сингапур, Хонконг тэргүүллээ

Дэлхийн шилдэг нийтийн тээвэртэй хотуудын эрэмбэд Сингапур, Хонконг тэргүүллээ


16 цаг

Сингапурын нийтийн тээврийн нийт зорчилт энэ онд цар тахлын өмнөх түвшнийхээ 93.5 хувьд хүрч сэргэжээ

зорчилт хөдөлгөөний ирээдүйд бэлэн байдлаар нь дэлхийн томоохон хотуудыг үнэлдэг "Urban Mobility Readiness Index"-ийн энэ оны тайланд Сингапур дэлхийн шилдэг нийтийн тээврийн системтэй хотоор нэрлэгджээ. Харин Азийн санхүүгийн өөр нэг төв Хонконг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Скандинавын төлөөлөл Стокхольм, Копенхаген хотууд гурав, дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Сингапурын нийтийн тээврийн нийт зорчилт энэ онд цар тахлын өмнөх түвшнийхээ 93.5 хувьд хүрч сэргэжээ. Тус хот-улс төмөр замын сүлжээгээ 2030-аад он гэхэд 360 гаруй километрээр уртасгахаар төлөвлөсөн тул нийт айл өрхүүдийн 80 хувь нь ихдээ 10 минут алхах зайнд галт тэрэгний зогсоолтой болох юм байна.

Үүнээс гадна Сингапурын тээврийн сүлжээнд автоматжуулалт нэвтэрсэн байдал бусад том хотуудынхаас харьцангуй өндөр байгаа аж. Сүүлийн жишээ гэвэл 2024 оны VI сард нийтийн тээврийн үйлчилгээндээ анх удаа жолоочгүй автобус гаргажээ.

Шилдэг нийтийн тээвэртэй хотуудын эрэмбэ  

  • 1. Сингапур
  • 2. Хонконг
  • 3. Стокхолм/Швед
  • 4. Копенхаген/Дани
  • 5. Парис/Франц
  • 6. Вена/Австри
  • 7. Берлин/ХБНГУ
  • 8. Цюрих/Швейцар
  • 9. Осло/Норвег
  • 10. Токио/Япон

“Oliver Wyman Forum”, Беркели дахь Калифорнийн их сургуулийн хамтран гаргасан "Urban Mobility Readiness Index"-д хотуудыг үнэлэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалт, системийн үр ашигтай байдал, шинэ технологийн ашиглалтаас эхлээд алхахад ээлтэй байдал, агаарын чанар хүртэлх 71 үзүүлэлтийг шалгуур болон ашиглажээ.

Индексэд бэлэн байдлын ерөнхий бүлгээс гадна тогтвортой байдал, нийтийн тээвэр, технологи гэсэн тусдаа дэд бүлгүүдээр хотуудыг эрэмбэлсэн байна. Энэ оны ерөнхий эрэмбэд АНУ-ын Сан-Франциско хот тэргүүлж, Парис болон Сингапур удаалжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү