П.Наранбаяр: Ямар ч учир шалтгаантай байсан хүүхдийн эрх чөлөөнд халдаж болохгүй

П.Наранбаяр: Ямар ч учир шалтгаантай байсан хүүхдийн эрх чөлөөнд халдаж болохгүй


1 өдөр

Архангай аймгийн ...... сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Тус асуудлыг Архангай аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж буй юм. Мөн тус сургуулийн багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Уг асуудлаар аймгийн Боловсролын газраас тус сургуульд очиж ажилласан байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Аймгийн боловсролын газраас тус сургуульд ажиллаж, хүүхдийн эрхийг зөрчсөн нь үнэн гэх магадлагааг гаргасан. Ямар ч учир шалтгаантай байсан хүүхдийн эрх чөлөөнд халдаж болохгүй. 2025 оныг багшийн ёсзүйн жил болгон зарлаж багшийн ёс зүйг дээшлүүлэх цогц арга хэмжээг яамны зүгээс хэрэгжүүлнэ" хэмээлээ.

Сануулахад, ЦЕГ-аас "Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 10 минутад иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан асуудал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITYA [192.168.8.xxx] 13 цаг
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00