"Иргэдийнхээ төлөө юу ч хийж чаддаггүй Засгийн газрыг огцор гэж шаардаж байна"

"Иргэдийнхээ төлөө юу ч хийж чаддаггүй Засгийн газрыг огцор гэж шаардаж байна"


2 өдөр

Засгийн газрыг огцрохыг шаардаж "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлж байна.

Тэд хэлэхдээ "Монголын гурван сая иргэн хүнд хэцүү, хортой нөхцөлд амьдарч байна.  Хоёр дахь удаагаа засаг барьж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гараас юу ч гарсангүй гэх нөхцөл байдлын талаар мэдээлэх гэж энэ хэвлэлийн хурлыг зарлаад байна.

Хотын дарга түгжрэлээ шийдэх ёстой гээд хамаг асуудлаа "чихээд" Ерөнхий сайд өөрөө болохоор "Би шударгаар ажиллаж байна" гэж худлаа "тоглолт" хийсээр өнөөдрийг хүргэж байна.

Хотын дарга нь Ерөнхий сайд болон бусад сайд нартайгаа нийлээд түгжрэлийг шийдэх ёстой. МАН-ын үе үеийн дарга нар бүгд нийлж байгаад Улаанбаатар хотыг ийм бугшсан, хөрс, агаарын бохирдолтой болгосон.

30 жилийн туршид байгаа угаарын хийгээс болж өчнөөн хүүхэд астматай болсон, хавдартай болж, зовж байна. Эргэн тойронд байгаа хүүхдүүд ханиад хүрээд, эдгэхгүй явсаар байгаад хатгаа болж байгааг харж байна. Эсвэл хоолой нь идээлээд л. Энэ байдлыг хараад тэвчээд байж чадахгүй болохоор энэ хэвлэлийн хурлыг зарлаад явж байна.

Засгийн газар нь иргэдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй байгаа учраас огцроосой гэж шаардаж байна" хэмээн ярилаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITYA [192.168.8.xxx] 13 цаг
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00