УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн баталсан юм.
Энэ долоо хоногт парламент 2025 оны төсөв болон дээрх Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү баталлаа.
Их ажлын ард гарсан УИХ-ын гишүүд өнөөдөр Их тэнгэр цогцолборт шинэ жилийн баяраа тэмдэглэх юм байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдааны төгсгөлд “17:00 цагаас гишүүд “сургалттай”. Цагтаа очихыг хүсье” гэв. Энэ нь гишүүдийг шинэ жилийн баярын арга хэмжээндээ цаг барихыг сануулсан явдал байв.