"Хайнань"-д аялж байгаад амиа алдсан Нийслэлийн хэлтсийн даргын хэргийг БНХАУ-аас шалгаж эхэлжээ

"Хайнань"-д аялж байгаад амиа алдсан Нийслэлийн хэлтсийн даргын хэргийг БНХАУ-аас шалгаж эхэлжээ


4 долоо хоног

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын нэг нь БНХАУ-ын "Хайнань"-д аялж байхдаа өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 22-ны өдөр гарсан. Тэгвэл уг хэргийн дагуу БНХАУ-ын хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн амиа алдсан хохирогчтой хамт явсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдаас тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ. 

Хэргийн талаар тодруулбал өндрөөс унаж амиа алдсан хүн нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр байжээ. Тэрбээр Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын албанд 2023 оны тавдугаар сарын 31-нд томилогдон ажилласан байна. 

БНХАУ-ын "Хайнань"-д гарсан уг хэргээс үүдэн хамт аялж явсан албаны хүмүүс Монголд буцаж ирээгүй байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү