Бие даалтын долоо хоногоор хүүхдүүд юу хийх вэ?

Бие даалтын долоо хоногоор хүүхдүүд юу хийх вэ?


2 долоо хоног

Энэ хичээлийн жилийн I улиралд энэ сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног болгосон.

Энэ долоо хоногт нийслэлд, II улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна. Уг үйл ажиллагааг зохион байгуулахаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан, бэлтгэлээ сайтар хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.

Бие даалтын 7 хоног 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж 11-р сарын 2 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд БАГА АНГИЙН хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  •  Бие даалтын долоо хоногт ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ.
  •  Музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна.

Эдгээр үйл ажиллагаанд сургуулийн захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчид хэрхэн оролцох, юу хийх вэ?

Сургуулийн зорилго, зорилт сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулна.

Бие даалтын 7 хоногт ямар ур чадварт суралцах вэ?

  •     Хувь хүний хөгжил төлөвшил
  •     Бие даан суралцах
  •     Бүтээлчээр сэтгэх
  •     Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах
  •     Зөөлөн ур чадвар

Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:

  •     Төсөлт ажил
  •     Соёл,урлаг, спортын арга хэмжээ
  •     Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох

Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:

  •     Танхим
  •     Номын сан
  •     Музей
  •     Үйлдвэрийн газар
  •     Малчны хотонд гэх мэт

Энэ дагуу Улсын хүүхэлдэйн театр дэлхийн болон монголын хүүхдийн зохиолчдын зохиол, бүтээлийг өөрийн тайзнаа туурвин, үзэгчдийн хүртээл болгоно. Урлагаар дамжуулан хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, тэдэнд театрын соёлыг таниулах, бие хүн болж төлөвшихөд нөлөөлөх уран бүтээлийг туурвиж байна.

Та бүхэн өөрсдийн сургуулийн үйл ажиллагааны онцлогт уялдуулан хамтран ажиллах нь нээлттэй. Суралцагчдын үзсэн жүжгийн хүрээнд сэтгэгдэл, эсээ, эх зохиох, дүрийн судалгаа хийх зэргээр “Бие даалтын долоо хоног”-т өөрийн заадаг судлагдахууны онцлогт уялдуулан хийх нь нээлттэй гэж Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү