Аргацаагч сайд Б.Чойжилсүрэн

Аргацаагч сайд Б.Чойжилсүрэн


2 долоо хоног

Ирэх сарын 1-нээс цахилгааны үнийг нэмнэ гэх. Тэгэхгүйгээр эрчим хүчний салбар хөл дээрээ тогтохын үндэсгүй болсон юм байх. Б.Чойжилсүрэн сайд тийн чигийн юм ярьж байна, тэр ч угаас аргацааж, аргадсан тайлбар хийхдээ гаршиж байх шиг байна аа...

Яаж ийгээд өвлийг давна аа л гэдэг. Ёстой л яаж ийгээд өвлийг давсаар олон оныг үдлээ. Эрчим хүчний салбар гудайлаа. Өөд нь татах дорвитой гарц, шийдэл тэр шийдлийг мэтгэж, манлайлах чадварлаг удирдагч энэ салбарт хэрэгтэй байна. Б.Чойжилсүрэн сайдад өөрийгөө нотлох хугацаа өчнөөн байлаа. Гэтэл тэр тодорхой, тодорхойгүй юмс ярьж, шийдвэр гаргаж, түүндээ өөрөө ороогдож, манарсаар өдий хүрэв.  

Чадахгүй бол больчих хэрэгтэй. Мэдэл, хүч дутсан талбараасаа гар татах дайны ухаан тань шиг улстөрчид баймаар л. Залууст, чаддагт нь боломж олго оо. Нийслэлчүүд хэзээ мөдгүй л гал алдах нь. Таны хэлдгээр ёстой л тодорхой. Тэгэхээр түүнээс урьтаж эл салбарыг босгомоор байна шүү дээ.

Том том төслүүд, бүтээн байгуулалтын ажлаа урагшлуулмаар байна. Яригдан улиг болоод гацсан ажлууд өчнөөн. Яанам билээ сайд аа. Тодорхойн зарчмаар өвөл ч ирлээ. Асуудал өмнө жилийнхээсээ дордож. Тэгэхээр тодорхойн зарчмаар сайд та ч бас хариуцлаг хүлээх нь зүй биш үү...

 Эх сурвалж: sanuulga.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү