Л.Энх-Амгалан : Монголчууд Солонгос, эсвэл самарт явах гэсэн хоёр л сонголттой ард түмэн болсон байна

Л.Энх-Амгалан : Монголчууд Солонгос, эсвэл самарт явах гэсэн хоёр л сонголттой ард түмэн болсон байна


1 сар

 УИХ-аар 2025 оны төсвийн төсөл болон холбогдох хууль тогтоомжийг хэлэлцүүлж эхэлсэн. Өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АРИУНЗАЯА: Ядуурлыг бууруулах хамгийн зөв шийдэл нь халамжаас хөдөлмөрт шилжих. Ирэх онд халамжаас хөдөлмөрт шилжих аргачлалыг хэрхэн яаж тодорхойлсон бэ. Хоёрдугаарт, Хүүхдийн сантай холбоотой асуудал байна. У.Хүрэлсүх сайдын үед манай Засгийн газар Хүүхдийн санг бий болгож байсан. Тухайн үед хуримтлагдсан энэ сангийн мөнгө 19 тэрбум төгрөг болсон гэж байна. Тухайн үедээ энэ санг байгуулж байхад жүжигчин Б.Ундармаа Ариунзаяа энэ мөнгийг идчихсэн үү гэдэг өргөн хэлэлцүүлэг хийж байсан удаатай. Өнгөрсөн жил 9.5 тэрбум төгрөг энэ санд төсөвлөж байсан бол ирэх жил найман тэрбум төгрөг тавьсан байна. Энэ мөнгө бэлэн үү. Энэ мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулмаар байна. Ирэх жил ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ.

ГЭР БҮЛ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Халамжаас хөдөлмөрт шилжихийн тулд хөдөлмөрийн зах зээлд үүссэн нөхцөл байдлыг сайн оншломоор юм билээ. Бид ажиллах хүчний хомстолд орчихсон. Монголчууд Солонгос явах, самар явах гэсэн хоёр сонголттой ард түмэн болсон байна. Үүнд залуусыг буруутгамааргүй байна. Халамж хавтгайрснаасболж ажиллах хүчний хомстолд орж байгаа нь үнэн. Хоёрдугаарт, 1990-2019 оны төрөлт багассантай холбоотой байна. Гадаадад 200 гаруй мянган иргэн байна. Ингээд бид ажиллах хүчнийхээ 500 мянгыг нь алдчихаад байна. Цаашид хөдөлмөрийн үнэлэмж багатай газруудад гаднаас ажилтан авах шаардлага үүссэн. Дээд боловсрол төгссөн оюутнаас мэргэжлийн боловсрол төгссөн хүний өрхийн орлого 40-60 хувь илүү байгаа. Харин хүүхдийн Санд төвлөрсөн 19 тэрбум төгрөг байна. Үүн дээр 2024 онд гүйцэтгэл гарч чадаагүй. Энэ нь сангийн захиран зарцуулах журамнаас болоод тодорхой байдал үүссэн юм билээ. Энэ журамд өчигдөр Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулсан. Улс оронд шаардлагатай хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтад тусгахаар шинэ журамд тусгасан. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү