Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ

Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ


3 долоо хоног

Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 600 орчим тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд үүн дээр нэмж Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгасан.

Мөн төв банк 500 тэрбум, арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн ипотекийн зээлд олгох бодлого барьж байна. Нийт дүнгээрээ энэ нь 1.2 их наяд төгрөг болж байгаа аж. Ингэхдээ дээрх санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгох бол үлдсэн 50 хувийг Улаанбаатар хотын иргэдэд олгохоор төлөвлөжээ. Түүнчлэн ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд олгож, ирэх жилүүдэд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Энэ оны есдүгээр сарын 20-ны байдлаар ипотекийн зээлд 9232 иргэн хамрагдаж, нэг их наяд 75 тэрбум төгрөгийн зээл авчээ. Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр нэг их наяд төгрөгт хүргэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү