С.Эрдэнэ: Ө.Шижир ээ, чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй, цүнх барьж лифтээр өгссөн “нусан буу“ ингэж томордоггүй юм

С.Эрдэнэ: Ө.Шижир ээ, чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй, цүнх барьж лифтээр өгссөн “нусан буу“ ингэж томордоггүй юм


1 сар

Орон нутгийн сонгууль Ардчилсан намд дүн тавьж, шинэчлэл хэрэгтэй гэдгийг хатуу сануулсан. Энэ ч утгаараа нам доторх үе солих "зодоон" ойрын өдрүүдэд ширүүхэн өрнөж буй билээ.

Өөрөөр хэлбэл саяын сонгуулиар өмнөх суудлаа ахиулж, ялалт байгуулж чадаагүй дарга нар намынхаа дүрмийн дагуу 60 хоногийн дотор тамгаа өгч, дараагийн хүнд шилжүүлэх ёстой. Энэ агуулгаар хамгийн түрүүнд нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт тамгаа өгөх бол түүний араас мөн найман дүүргийн Ардчилсан намын дарга нар ажлаа хүлээлгэж өгөх юм. Эндээс харвал Ардчилсан нам удирдлагын шинэчлэл хийх нь цаг хугацааны асуудал болж, нам доторх фракциудын хүчтэй өрсөлдөөн эд өрнөж байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир сонгуулийн дүн гарсан шөнөөс эхлээд "ах" нараасаа салах цаг болсон гэдэг хатуу байр суурийг илэрхийлж, тэр хэрээр ч олон эсэргүүцэлтэй тулгарав.

Тухайлбал, АН-ын гишүүн С.Эрдэнэ "Ө.Шижир ээ, дарангуйллын эсрэг амь насаараа дэнжин тавьж тэмцэж, Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол нэгдүгээрт, чамд тийм эрх байхгүй. Хоёрдугаарт, чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй, цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм" гэжээ.

Эх сурвалж: www.ubn.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Алтанцэцэ [192.168.8.xxx] 1 сар
сонгуулд ажилсан цалингаа өг