"Нийслэлийн Ардчилсан намын даргаар Ч.Лодойсамбууг томилсон тухай мэдээлэл цацагджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2024.10.14) хуралдсан. Гэхдээ бүлгийн хурлаар нийслэлийн Ардчилсан намын даргыг солих тухай асуудлыг хэлэлцээгүй. Намын даргыг хэрхэн томилох тухай намын дүрэмд тодорхой заасан байдаг. Тэр дагуу шийднэ” гэв.
Ардчилсан намын дүрэмд сонгуульд ялалт байгуулаагүй намын даргыг хоёр сарын хугацаанд өөрчлөхөөр заажээ. Нийслэлийн Ардчилсан намын даргаар одоо Д.Батцогт ажиллаж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан нам 8 сонгуулийн 7-д ялагджээ, яагаад гэдэгт ултай суурьтай хариулалгүй урагш хараад явжээ, үүндээ үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Ялагдалдаа үнэлэлт, дүгнэлт хийхээр ажлын хэсэг байгуулсан. Намын даргыг солих нь дараагийн асуудал” гэлээ.