Эмэгтэй хүнийг зодсон гэх хэрэг шийдэгдэж, "Ард"-ын Ч.Ганхуягийг ₮1,3 саяар торголоо

Эмэгтэй хүнийг зодсон гэх хэрэг шийдэгдэж, "Ард"-ын Ч.Ганхуягийг ₮1,3 саяар торголоо


1 сар

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ. 

Харин түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгосон байна. 

Хэргийг сануулахад, 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клубт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсан Б.Золбоо хохирогч бүсгүй С-гийн нүүрэн тус газарт нь шилээр цохиж гэмтээсэн, Ч.Ганхуяг ч хохирогчийн биед халдсан нь тогтоогджээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Золбоо хохирогч эмэгтэйд хүндэвтэр гэмтэл, Ч.Ганхуяг нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү