Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа


2 сар

Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. 

Хуучин эмнэлгийн хашаанд байрлалтай энэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлж байв. Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ.

80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм. 

Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байна. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйд эх барих тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

“Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэг нь амаржих газрын стандартад нийцсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эмнэлэг болжээ.

 
 
 
 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү