МАН-аас жагсаалтаар нэр дэвшин, УИХ-ын гишүүн болсон Д.Ганмаа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд хамгийн олон өдөр оролцоогүй гишүүнээр “тодорсон”. Тухайн үед тэрбээр гадаадад ажилтай гэх шалтгаанаар хуралдаа огт оролцоогүй юм.
Тэрбээр ДОЛООН удаагийн хуралдааныг өнжсөн.Тэгвэл өнөөдөр /2024.10.01/ ес дэх удаагийн парламентын намрын чуулган нээлтээ хийсэн. УИХ-ын гишүүн Д.Ганмаа чуулганы нээлтэд оролцжээ.
Д.Ганмаа гишүүн холбогдох дүрэм журмынхаа дагуу чөлөөгөө аваад энэ олон улсын хуралд оролцоод ирсэн хэмээн өмнө нь УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийж байсан билээ.
Ямартаа ч ээлжит бус чуулганы хуралдаа нэг ч ирээгүй гэдгээрээ олноо танигдсан Д.Ганмаа гишүүн ийнхүү олны анхаарлыг татан ажилдаа иржээ.
Даваасамбуугийн ГАНМАА
Мэргэжил: Хүний их эмч
Эрдмийн зэрэг, цол: Дэд профессор
Төгссөн сургууль:
- 1988 – 1994 Хүний их эмч
- 2000 – 2004 Анагаах ухааны доктор
- 2004 – 2008 Яманаши Анагаах Ухааны Их Сургууль Анагаах ухааны доктор
- 2008 – 2008 Харвардын Анагаах Ухааны Их Сургууль Дэд профессор
Ажилласан байдал:
- 2004 – Одоо Харвардын Их Сургууль Профессор, судлаач багш