Н.Учрал: С.Зориг агсанд холбогдох хэрэгт дүгнэлт гаргах ажлын хэсгийг өнөөдрөөс О.Алтангэрэл ахална

Н.Учрал: С.Зориг агсанд холбогдох хэрэгт дүгнэлт гаргах ажлын хэсгийг өнөөдрөөс О.Алтангэрэл ахална


1 сар

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Өнөөдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна.

Энэ хүрээнд тухайн үед Хууль зүйн, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоо сайдаар ахлуулж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбогдох асуудлыг олон улсын хүний эрхийг байгууллагуудтай хамтран ажиллаж санал дүгнэлт гаруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулан ажиллаж байсан.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Б.Солонгоо сайд өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор одоогийн Хууль зүйн, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дээрх ажлын хэсгийг ахалж, ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Цаашид энэ ажлын хэсэг ЗГ-ын хуралдаанд санал дүгнэлт гаргаж ажиллана" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү