Х.Нямбаатар: 1008 айлын орон сууцанд газраа чөлөөлсөн иргэдийг оруулна

Х.Нямбаатар: 1008 айлын орон сууцанд газраа чөлөөлсөн иргэдийг оруулна


2 сар

Засгийн газрын өнөөдрийн /2024.10.02/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

-“Сэлбэ дэд төв”-тэй залгаж, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 1008 айлын орон сууцны хорооллыг Нийслэлийн орон сууцны фондод шилжүүлж, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хууль журмын дагуу  1008 айлтай хашаа байшинг орон сууцаар солих хэлэлцээр хийх эрх үүсч байгаа. Удахгүй айлуудад батламж болон хэлэлцээр хийх саналуудаа хүргүүлнэ.

Ногоон нуур, Дэнжийн 1000, МҮОНРТ зэрэг бүсчлэлээс  1008 айлд тааруулж батламж олгоно. Хашаа байшинг нь хөндлөнгийн үнэлгээгээр үнэлүүлнэ. Хятадын Засгийн газрын 350 сая юанын буцалтгүй тусламжаар Ногоон нуурт 1008 айлын орон сууц баригдаад дуусч байна. Нүүрэн талд нь авто засварын газар, худалдааны төв байгаа, тэдгээрийг чөлөөлөхөөр хэлэлцээр эхэлсэн явж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү