https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Бүсчилсэн хөгжлийн дагуу татварын бодлого хэрэгжүүлнэ

Бүсчилсэн хөгжлийн дагуу татварын бодлого хэрэгжүүлнэ


4 өдөр

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2024.10.01/ мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:

-Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсөвт бүсчилсэн хөгжил, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг түлхүү тусгасан байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төсвийн тухай хуульд орсон цагалбарын шинэ заалтуудын хүрээнд 2025 оны төсвийн төслийг өргөн барьсан. Нэг сарын хугацаанд 10 гаруй хэлэлцүүлгийг олон нийтэд хийлээ. Аравдугаар сарын 1-нд УИХ-ын чуулган эхлэхээс өмнө төсвийн нээлттэй ил тод байдлыг хангасан хэлэлцүүлгийг өрнүүллээ. Төсвийг УИХ баталсны дараа хууль болж гардаг. Намрын чуулган эхэлж, гишүүддээ төсвийн мэдээллийг хийлээ.

Жил жилийн төсөв дээр татварын бодлого танилцуулдаг. Бүсчилсэн хөгжлийн дагуу татварын бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын бүтцэд байгаа салбаруудыг тодорхойлж, тухайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч нар ажиллана. Өмнө нь салбар салбараар сугалж, технологийн төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг байсан бол ирэх жил бүх салбарын төхөөрөмжийг татвараас чөлөөлнө.

Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байгаа. Төрийн урсгал зардал гардгаараа гарна. Гурилын импортын татварыг хугацаагүй тэглэсэн байгаа. Эцсийн хэрэглэгчдэд хямд гурил очиж байх ёстой. Цементийн татварыг төсөвтэй уялдуулж тайлбарлах шаардлагагүй. Гурилтай яг ижилхэн. Гурван баланс буюу дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал эрэлт хэрэгцээгээ хангаж чадаж байна уу, өрсөлдөөнийг дэмжихэд юу анхаарах вэ гээд салбар яамнаас энэ талаар санал ирүүлээгүй байна. Мөн 14 мега төсөлд 43 их наяд төгрөг төсөвлөсөн. Аль хэдийн эхэлсэн, ТЭЗҮ бэлэн болсон гурван төсөл байна гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү