https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нутагтаа эзэн Монгол“ хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нутагтаа эзэн Монгол“ хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ


4 өдөр

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Нутагтаа эзэн Монгол" хуулийн төсөл санаачилж буйгаа мэдээлж, энэ намрын ээлжит чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр болжээ.

Хуулийн төслийн гол агуулга нь нутгийн өөрөө удирдах бие даасан байдлыг хангуулах, аймгийн засаг даргын зарим эрх мэдлийн хэмжээг нэмэгдүүлж тохируулах, төсвийн хуваарилалтыг орон нутагт тэгш, шударга хүртээмжтэй байдлаар хийх, аймаг орон нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Маргаашаас эхлээд ирэх оны төсвийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Төсвийн төслийг харвал аймгуудын төсөв харилцан адилгүй төлөвлөгдсөн байгаа. Хамгийн хүчтэй улстөрчдийн сонгогдсон зарим аймгийн төсөв 260 тэрбум төгрөг байхад нөгөө талд 250 сая төгрөг ч төлөвлөсөн аймаг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтны томилгоог улстөржүүлдэг байдлыг зогсоох шаардлагатай байгаа учраас энэ хуулийн төслийг өргөн барихаар болж байгаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү