https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Нийслэл 84076 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Нийслэл 84076 тонн шахмал түлшний нөөцтэй байна


1 долоо хоног

"Тавантолгой түлш" ХХК-ийн даваа гарагийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн хэмжээнд 42 агуулах болон үйлдвэрийн бүсэд нийт 84076 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Түлшийг 27 компанийн 200 машинаар өдөр тутамд тээвэрлэж байна.

Шахмал түлш худалдан борлуулах цэгийн гэрээ байгуулах явц 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Түлш ачих конвэйрийг нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг үүрэг болгожээ. 2025 оны бизнес төлөвлөгөө боловсруулж буйтай холбогдуулан мидлинг тээврийн ажлыг шинэчлэн судалж, шинэ тооцоолол боловсруулах, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч байгаатай холбогдуулан ашиглалтын ажилчдад өгөх сургалт, зааврыг сайжруулахыг үүрэг болгосон байна.

Мөн шахмал түлшний цаашдын хөгжил, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бодлого хэрхэн явах талаар Технологийн бодлогын зөвлөлийг танилцуулга бэлтгэхийг үүрэг болголоо.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү