Дуучин Сэксцагаанбогд буюу Б.Гантулгыг хүний биед халдсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, түүний эмэгтэй хүнд гар хүрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, улмаар хэргийг шалгах үйл ажиллагаа эхэлсэн байна. Бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Б.Гантулгад өмнө нь ийм төрлийн хэргийн бүртгэл үүсэж байгаагүй, бид одоо хянан, шалгах үйл ажиллагааны хүсэлтийг прокурор луу илгээсэн байна" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ