"Нийслэлээс 48 цагийн дотор гарвал хураамж авахгүй"

"Нийслэлээс 48 цагийн дотор гарвал хураамж авахгүй"


3 сар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор, есдүгээр сарын 1-нээс эхлэн нийслэлд нэвтэрч буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс мөнгө авдаг болсон. Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаагаар зорчсон тохиолдолд хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авч байгаа билээ. Орон нутгаас нэвтэрч буй тээврийн хэрэгслийг хэрхэн бүртгэх, хураамжийг юунд зарцуулах зэрэг асуудлаар холбогдох албанаас тодрууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Төрбат:

-Улаанбаатар хот руу нэвтрэх долоон товчоо бий. Тодруулбал, Эмээлт, Баруун туруун, Налайх, Түргэн гэсэн дөрвөн товчоо байгаа. Нэмэлтээр, Аргүнт, Морингийн даваа, Хоолтын даваа зэрэг долоон товчоо байна. Эдгээр товчоогоор нэвтэрч буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авна. Ингэхдээ, цахимаар төлбөр авахаар зохицуулсан. "Smart car" аппликейшнээр нэхэмжлэлийг илгээнэ. Тухайн орон нутгийн дугаар бүхий автомашинтай иргэн нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан үед хураамж авахгүй. Дээр заасан хугацаанаас дээш хоног байсан тохиолдол хоног тутамд 5000 төгрөгийн нэхэмжлэх үүсэх юм. Тухайн авч буй авто зам ашигласны төлбөрийг замын санд төвлөрүүлнэ. Үүнийг Улаанбаатар хотын зам засварт зарцуулна. Улаанбаатарт хоногт 16-19 мянган тээврийн хэрэгсэл орж ирдэг гэх судалгаа бий” гэв.

Одоогоор 22-ийн товчоо, 61-ийн гарам, Эмээлт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт камер байршуулжээ. Тус камерын тусламжтайгаар орон нутгийн тээврийн хэрэгслийн орж, гарч байгаа мэдээллийг бүртгэх гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү