Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Хөвсгөл аймгийн наадмын хүчит бөхийн барилдаанд 7 даван түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн Н.Дэмбэрэлцэрэнд Тавантолгой түлш компанийн удирдлага, хамт олон хүндэтгэл үзүүллээ.
Н.Дэмбэрэлцэрэнгийн хувьд Баруун үйлдвэрийн хоёрдугаар цехийн савлагааны машинчаар ажилладаг юм. Түүний амжилтыг үнэлж “Тавантолгой түлш” ХХК-ийн “Бахархал” хүндэт тэмдгээр мялаасан юм.
Мөн Төвийн үйлдвэрийн Ашиглалтын инженер Г.Сундуйг Эрчим хүчний тэргүүний ажилтнаар шагналаа.