Цагийн дотор дууссан наадмын тасалбарыг 2-4 дахин үнэтэй буюу 250-400 мянгаар “шаглаж” байна

Цагийн дотор дууссан наадмын тасалбарыг 2-4 дахин үнэтэй буюу 250-400 мянгаар “шаглаж” байна


5 сар

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд найм хоног үлдлээ.

Наадам ойртож буйтай холбоотойгоор анхаарал татсан олон асуудлын нэг нь тасалбар болж байна. Учир нь өчигдөр /2024.07.01/ үндэсний их баяр наадмын тасалбарыг онлайнаар өглөөний 7 цагт худалдаалж эхэлсэн ч 45 минутын дараа бүрэн зарагдаж дууссан.

Тодруулбал, 12,000 ширхэг наадмын тасалбар маш богино хугацаанд ийн борлуулагдсан гэсэн үг. Үүнтэй холбоотой иргэдийн санал, шүүмжлэл цахим сүлжээнд хөвөрсөөр байна. Мөн наадмын тасалбар авна, зарна гэх зарууд ч олноор байршжээ.

ENaadam.mn сайтаар худалдаалсан тасалбар суудлаасаа хамаарч 80,000, 100,000, 150,000 төгрөгийн үнэтэй байсан бол иргэдийн гар дээрээс одоо зарагдаж байгаа нэг бүрийн үнэ 250-400 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү