Д.Пүрэвдаваа : “Үндэсний эвсэл”-ийн штабт ямар нэгэн хууль бус ажиллагаа явуулаагүй

Д.Пүрэвдаваа : “Үндэсний эвсэл”-ийн штабт ямар нэгэн хууль бус ажиллагаа явуулаагүй


5 сар

Neguun.mn сайтын “Үндэсний эвсэл”-ийн байранд тролл баг ажиллаж байна гэх асуудлаар "Үндэсний Эвсэл"-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Нэгүүн сайтад мэдээлэл ирсэн гэх асуудлаар манай ажлын байранд ирж шууд дамжуулалтыг хийсэн. Тэдний хувьд энд хятад хүмүүс болон троллууд ажиллаж байна гэх асуудлыг ярилаа. 

Өнөөдрийн сонгуулийн хуулиараа тойрогт нэр дэвшиж өөрсдийн ухуулагч болон шадар туслахуудыг ажиллуулах эрхтэй. Бидний хувьд ч хуулийн дагуу ажилчдадаа цахим үнэмлэхийг нь бүрдүүлээд штаб байгуулж ажиллаж байгаа. Бүх зүйл хуулийн дагуу явж байна. Хүсвэл та бүхэн камертайгаа манай штабын ажиллагаатай танилцаж болно. 

Албан ёсоор хэлье ямар нэгэн тролл болон гадаад ажилчин байхгүй. Шалгах байгууллага нь шалгана” гэлээ. 

https://www.facebook.com/share/v/ZoFDpWg53EYdeutk/ 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү